Monday, April 23, 2018

"Морь унасан толгойгүй хүн"

"Морь унасан толгойгүй хүн" 1956 онд анх Ч.Лодойдамба гуайн орчуулгаар хэвлэгдсэн юм байна. Надад миний хүлээж байсан тийм ч гайхалтай сэтгэгдэл төрүүлээгүй ч үнэхээр зохиолын баатруудын хоорондын харилцаа, гол нь этгээд "морь унасан толгойгүй" хүн яах аргагүй сонирхол татаж байсан. Үнэхээр морь унасан толгойгүй хүн энэ тэрүүгээр давхидаг юм байна лээ. Сонин байгаа биз? Тэр хүн хэн бэ? Хайр сэтгэл, хар санаатнуудын явуулга гээд л дүүрэн адал явдал бий. Махатма Ганди "Үнэн эцсийн эцэст" ялна гэж нэг айхтар хэлдэг дээ. Нэг бүтэлгүй, архи балгадаг зарц нь энэ хэргийн бүх учрыг хэлснээр хар санаатнуудын "амжилттай" байсан явуулга нуран унадаг...
Майн Рид бол адал явдалт зохиолын мастер билээ. Түүний "Хурлийз бүсгүй", "Оцело баатар", "Цагаан бээлий", "Зоригт анчин бүсгүй", "Цагаан удирдагч" зэрэг зохиолуудыг уг нь зав гарвал уншчих хэрэгтэй.
 1  1  

Зуун жилийн ганцаардал

Зуун жилийн ганцаардал

Маркесын хамгийн алдартай бүтээл бөгөөд дэлхийн олон оронд бестселлер болж, чухам түүний нөлөөгөөр Латин америкийн уран зохиолыг дэлхийд дэлгэрсэн гэж хэлэхэд хилсдэхгүй. Маркес уг бүтээлээрээ 1982 онд Нобелийн шагнал хүртсэн бөгөөд 2002 онд Норвегийн Номын клуб "Зуун жилийн ганцаардал" романыг "Дэлхийн шилдэг 100 зохиол"-ын нэгээр нэрлэжээ.
 Агуулга   
Хосе Аркадио Буэндиа ба Макондо тосгон болон түүний удмынхны 100 жилийн амьдралыг харуулсан зохиол юм. Үхэл ба амьдрал, хүсэл мөрөөдөл зэргийг зохиолдоо чадмаг хослуулж, Буэндиагийн гэр бүлийнхний ганцаардмал хувь заяаг дүрслэн үзүүлжээ.Хайр харуусал хүний амьдралын тааж боломгүй хувь заяаг харуулна.

Усан доогуур хорин мянган бээр аялсан нь

Усан доогуур хорин мянган бээр аялсан нь

Шинжлэх ухаанч-зөгнөлт уран зохиолын эцэг, уран зохиолч Жюль Верн Усан доогуур хорин мянган бээр аялсан нь  романаа 1869 онд бичжээ. Энэ бүтээл нь тухайн цаг үеийн ололт амжилтаас хэдэн арван жилээр давсан сэтгэхүйгээр бичигдсэн зөгнөлт зохиол ажгуу. Романыг бичих үед өнөөгийн цэрэг армид чухал үүрэгтэй шумбагч онгоц байгаагүй ч байх мэтээр зөгнөж, гол дүрийн Немогийн унаа болгосон нь агуу зохиолчийн сэтгэхүйн цар хүрээг харуулдаг юм

Монте Кристо гүн

Монте Кристо гүн (фр. Le Comte de Monte-Cristo) бол Александр Дюмагийнхамгийн алдартай зохиол юм.

Агуулга[засварлах | edit source]


Гол дүр нь Эдмон Дантес хэмээх залуу юм. Түүнийг хар залуудаа онгоцны ахмад болж хайртай хүүхэнтэйгээ суух гэж байгаа их азтай хэмээн хүмүүс атаархана. Гэвч Эдмоны санаснаар болсонгүй. Атаач хүмүүсийн гайгаар амьдрал нь орвонгоороо эргэх болно. Өөрийгөө насаараа хорих ял авсныг ч, ямар хэрэг хийснээ ч мэдэлгүй арван хэдэн жил шоронд суух боловч сүүлийн хэдэн жилүүдэд хажуу өрөөнийхөө галзуу гэгддэг Ширээт лам Фариатай ухсан нүхээр нь дамжин уулзах болж, амьдрах хүсэл эрмэлзлэл нь сэргэж Фариа өвгөнөөс олон орны хэлээр чөлөөтэй ярих гэх мэт маш их зүйлийг сурж авдаг. Шоронгийн хуягуудын галзуу гэгддэг тэр өвгөн бол үнэндээ 5 орны хэл мэддэг, химич, физикч, Италийн эрдэмтэн хүн байжээ. Эдмон Фариа хоёр олон жил өдөр бүр нүхээрээ дамжин нэгнийхээ өрөөнд орж уулзаж, нүхээ цааш ухах хоорондоо Эдмонд өвгөн өөрийн мэддэг чаддаг бүх эрдмээ заан сургаж, мөн үүгээр зогсолгүй амьдралынхаа эцсийн мөчид Эдмонд эрдэнэстэй арлын газрын зургийг зааж өгчихөөд амьсгал хураана. Залуу хүү хайрт найзаа алдсандаа маш ихээр гутарч ганцаардсан ч Иф цайз (Түүний суудаг байсан шорон)-аас оргож, далайд хэдэн бээр зогсолтгүй сэлж амь гарна. Удалгүй эрдэнэстэй арлаа олж, эрдэнэсээ аваад асар их хэмжээний алталмаазүнэт чулууны эзэмшигч болж, өөрийг нь хилс хэрэгт оруулан шоронд суулгахад хүргэсэн бүх хүмүүсээс өшөөгөө авч,сайн санаат хүмүүсийн ачийг нь хариулан романы төгсгөлд хайрт бүсгүйтэйгээ суун дуусна.

Шадар гурван цэрэг

Шадар гурван цэрэг (фр. Les Trois Mousquetaires; 1844) нь Францынзохиолч Алэксандр Дюмагийн ном юм.
Дюма уг зохиолдоо дундад зууны үеийн улс төрийн байдал, тэр үеийн амьдралыг нүдэнд харагдтал уран бодитойгоор дүрсэлсэн байдаг. Зохиолын гол дүр болох Д'Артанъян гэгч зальтай, овжин, эрч хүчээр дүүрэн Гаскон залуу Франц улсын шадар цэргийн албанд элсэн орж өөр шигээ хүч тэнхээ ид бяраар дүүрэн 3 найзтай болно. Ингээд л тэр 4-ийн адал явдал эхэлнэ. Тэдний замд хаан, хатан, хамба 3-ын зөрчил, үхэл хагацал, хайр сэтгэл, хууран мэхлэлт гээд юм юм л гардаг.
Зохиолын гол баатар Д`Артанъян нь зохиолын нэр шадар гурван цэргийн нэг нь биш. Тэдгээр шадар цэргүүд нь түүний найз АрамисПортосАтос нар юм. Александр Дюма уг зохиолын үргэлжэл 20 жилийн хойноБражелон бэйл-10 жилийн дарааг бичсэн бөгөөд эдгээрийг Д`Артаняны романууд гэнэ

Робинзон Крузо

Робинзон Крузо нь Даниэл Дефогийн хамгийн сайн бүтээл бөгөөд нэгэн далайчин эр эзгүй арал дээр ганцаар амьдарч, өөрийн вант улсыг бүтээн босгож буй тухай гардаг.

АгуулгаДэлхийн олон орны хүүхэд багачуудын ширээний ном болсон энэ зохиол 1719 оны дөрөвдүгээр сарын 23-нд “Йоркийн далайчин Робинзон Крузогийн амьдрал ба ер бусын адал явдал” нэртэй анх хэвлэгдсэн түүхтэй. Хэвлэгдсэн даруйдаа уншигч олны талархлыг хүлээж гуравхан сарын дотор дөрвөнтөө хэвлэгдэж шуугиан тарьж байсан энэ ном хожим дэлхийн бараг бүх хэлнээ орчуулагдсан гэдэг. “Хүн төрөлхтний тэн хагас нь хүүхэд насандаа “Робинзон Крузо”-г уншсан байдаг” гэлцдэг.

Thursday, April 12, 2018

Эмийн сан хүнээр тоглодог газар биш

Эм бол онцгой бараа. Гэвч үүнийг иргэдийн гарт олгохдоо эмч, жор баригчид онцгой анхаарч байна уу гэдэг эргэлзээтэй. Манай улсад 1400 орчим эмийн сан ажиллаж байгаагийн 900 гаруй нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй. Хүнсний мухлаг мэт олширсон эдгээр эмийн санд ажиллаж байгаа эм зүйч, эм найруулагч нар хэр “найдвартай” вэ. Ингэж асуусны учир нь өнгөрсөн онд НМХГ-аас эмийн сангуудыг шалгахад 24 хувь нь мэргэжлийн бус хүн ажиллуулж, 78 хувь нь жороор олгох эмийг жоргүй худалдаж байжээ.
Өвчний шинж тэмдгээ хэлээд л эмийн санчийн өгсөн эмийг худалдан авах явдал хэвийн үзэгдэл болсон. Тэд ч эмчийн жор нэхдэггүй, ашгаа бодоод л шууд өгчихдөг. Үүнээс болж антибиотикийн замбараагүй хэрэглээ газар авсан. Хэн дуртай нь хүссэн антибиотикоо захын эмийн сангаас авдаг гэхэд хилсдэхгүй. Тэр ч бүү хэл, эрүүл мэндийн анхан шатны мэдлэггүй, сургуулийг нь төгсөөгүй, аль эмийг яаж хэрэглэхийг зөвлөж мэдэхгүй эм зүйч цөөнгүй ажиллаж байна.
Бүх эмийн сан хувьд шилжсэн учраас өөрийн “эзэмшил”-дээ ямар хүн ажиллуулах нь удирдлагуудынх нь таалал болсонтой ч холбоотой. Ах дүү, танил талын, мэргэжлийн бус хүнээ ажилд авдаг жишиг манай улсад түгээмэл. Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой чухал ажил эрхэлж буй эм зүйч, эм найруулагчдын цөөнгүй нь мэргэжлийн бус байна.

Нэгэн танил минь ууж дууссан “Регүлон” эмийнхээ хайрцгийг бариад эмийн сангаас дахин авах гээд очтол эмзүйч нь “Наадах чинь юуны эм билээ, мэдэхгүй байна” гээд хээв нэг зогсож байж. Хэн ч харсан мэдэхээр 21 хоногийн тэмдэглэгээ бүхий жирэмснээс хамгаалах эмийг мэдэхгүй эмийн санч байна гэхээр бидэнд хоол өгөөд байна уу, хор уулгаад сууна уу гэдгийг бодохоор айдас хүрэм. Бид өөрсдийн эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, өргөн хэрэглээний эмийн талаар мэдлэгтэй болохгүй бол эмийн санчдад итгэх итгэл тун бага байна.
Эмзүйчдийн 19 хувь нь эмийг олгохдоо хэрэглэх арга, заавар, хадгалах нөхцөл, гаж нөлөөнөөс сэргийлэх талаар зөвлөгөө өгдөггүй нь НМХГ-аас хийсэн шалгалтаар тогтоогдсон юм. “Энэ эмийг яаж уух вэ” гэж асуухад л хариулж мэддэггүй эмийн санчтай Та бишгүй л таарч байсан болов уу. Эрүүл мэндийн боловсрол дөнгүүр нэгэн бол эмийн санч мэргэжлийн, эсэхийг хэдхэн асуулт тавиад л мэдчих жишээтэй

Эм түүний зохистой хэрэглээ

Эмийг яагаад зохистой хэрэглэх шаардлагатай вэ?
Эмийг хэрэглэх зааврыг баримтлахгүй, өвчний шинж тэмдэг, зовиур нь гайгүй болмогц хэрэглэхээ больсноос хүндрэх, архагших, эмэнд дасалттай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.
Хэт олон эмийг нэг дор хэрэглэснээс гаж нөлөө ихэснэ.
Эмийг хэтэрхий их хэмжээгээр эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох аюултай.
Эмийг буруу хэрэглэвэл үр дүн нь буурч, эмчилгээний зардал ихэснэ.
Эмийг яаж зөв сонгох вэ?
Аливаа өвчний үед эмчид хандан түүний зөвлөсөн эмийг сонгон хэрэглэх нь зүйтэй. Учир нь эмч таньд тохирох эмийг сонгон ямар тунгаар, хэдэн удаа, хэдэн хоногийн турш, яаж хэрэглэхийг заан жор бичиж өгнө.
Хэрэв эмийг өөрөө сонгон хэрэглэх бол тухайн эмийн үйлчлэгч бодис, хэрэглэх заалт болон эсрэг заалт, цээрлэх, хэрэглэх аргын талаар тодорхой мэдээлэл авсны дараа сонгон хэрэглээрэй.
Эмийг зөв хэрэглэхийн тулд:
Хэт олон эмийг нэг дор хэрэглэхгүй байх, зөвхөн шаардлагатай цөөн эм хэрэглэх
Хүүхдэд эмийг эмчийн заавраар сонгон хэрэглэх
Жирэмсэн үед ялангуяа эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглээрэй.
Эмийг хэрэглэх явцад ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчдээ даруй мэдэгдээрэй.
Эмийг шошго дээр нь заасан нөхцөлд хүүхдийн гар хүрхээргүй газар зөв хадгалаарай.
Эмийг хэдийд хэрэглэх вэ?
Эмийг хоолны өмнө буюу дараа хэдийд хэрэглэснээс эмчилгээний үр дүн ихээхэн шалтгаалдаг. Эмийг хэдийд яаж хэрэглэх талаар эмийн заавраас мэдэж болно.
Ихэнх эмүүдийг хоолны өмнө уух нь тохиромжтой байдаг боловч ходоод гэдэсний замыг цочроох нөлөөтэй эсвэл ходоодны хүчилд тэсвэр багатай эмийг хоол идсэний дараа уугаарай. Хоолны өмнө хэрэглэх эмийг хооллохоос 20-30 минутын өмнө ууж хэрэглэх нь тохиромжтой.
 Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?
Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглээрэй. Харин вирүсээр үүсгэгдсэн жирийн ханиад, томуу суулгалтыг эдгээдэггүй болохыг анхаарна уу.
Антибиотикийг удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногийн турш гүйцэд хэрэглэхгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болох аюултай. Иймээс та антибиотик эм хэрэглэж эхэлсэн бол зааврын дагуу зөв хэрэглээрэй.
Эмийг ямар аргаар хэрэглэх вэ?
Эмийг зайлшгүй тарьж хэрэглэх шаардлага гарвал мэргэжлийн хүнээр нэг удаагийн зүү тариураар хийлгэх хэрэгтэй.
Тарилгын үед халдварт шар, ХДХВ/ДОХ –ын халдвар авах эрсдэл ихтэй, мөн өртөг зардал нь өндөр байдаг тул та аль болохоор эмийг ууж хэрэглэхийг хичээгээрэй.
 Зарим эмийн бодисыг хэрэглэж байхад хориглох зүйлс: