Monday, April 23, 2018

"Морь унасан толгойгүй хүн"

"Морь унасан толгойгүй хүн" 1956 онд анх Ч.Лодойдамба гуайн орчуулгаар хэвлэгдсэн юм байна. Надад миний хүлээж байсан тийм ч гайхалтай сэтгэгдэл төрүүлээгүй ч үнэхээр зохиолын баатруудын хоорондын харилцаа, гол нь этгээд "морь унасан толгойгүй" хүн яах аргагүй сонирхол татаж байсан. Үнэхээр морь унасан толгойгүй хүн энэ тэрүүгээр давхидаг юм байна лээ. Сонин байгаа биз? Тэр хүн хэн бэ? Хайр сэтгэл, хар санаатнуудын явуулга гээд л дүүрэн адал явдал бий. Махатма Ганди "Үнэн эцсийн эцэст" ялна гэж нэг айхтар хэлдэг дээ. Нэг бүтэлгүй, архи балгадаг зарц нь энэ хэргийн бүх учрыг хэлснээр хар санаатнуудын "амжилттай" байсан явуулга нуран унадаг...
Майн Рид бол адал явдалт зохиолын мастер билээ. Түүний "Хурлийз бүсгүй", "Оцело баатар", "Цагаан бээлий", "Зоригт анчин бүсгүй", "Цагаан удирдагч" зэрэг зохиолуудыг уг нь зав гарвал уншчих хэрэгтэй.
 1  1  

Зуун жилийн ганцаардал

Зуун жилийн ганцаардал

Маркесын хамгийн алдартай бүтээл бөгөөд дэлхийн олон оронд бестселлер болж, чухам түүний нөлөөгөөр Латин америкийн уран зохиолыг дэлхийд дэлгэрсэн гэж хэлэхэд хилсдэхгүй. Маркес уг бүтээлээрээ 1982 онд Нобелийн шагнал хүртсэн бөгөөд 2002 онд Норвегийн Номын клуб "Зуун жилийн ганцаардал" романыг "Дэлхийн шилдэг 100 зохиол"-ын нэгээр нэрлэжээ.
 Агуулга   
Хосе Аркадио Буэндиа ба Макондо тосгон болон түүний удмынхны 100 жилийн амьдралыг харуулсан зохиол юм. Үхэл ба амьдрал, хүсэл мөрөөдөл зэргийг зохиолдоо чадмаг хослуулж, Буэндиагийн гэр бүлийнхний ганцаардмал хувь заяаг дүрслэн үзүүлжээ.Хайр харуусал хүний амьдралын тааж боломгүй хувь заяаг харуулна.

Усан доогуур хорин мянган бээр аялсан нь

Усан доогуур хорин мянган бээр аялсан нь

Шинжлэх ухаанч-зөгнөлт уран зохиолын эцэг, уран зохиолч Жюль Верн Усан доогуур хорин мянган бээр аялсан нь  романаа 1869 онд бичжээ. Энэ бүтээл нь тухайн цаг үеийн ололт амжилтаас хэдэн арван жилээр давсан сэтгэхүйгээр бичигдсэн зөгнөлт зохиол ажгуу. Романыг бичих үед өнөөгийн цэрэг армид чухал үүрэгтэй шумбагч онгоц байгаагүй ч байх мэтээр зөгнөж, гол дүрийн Немогийн унаа болгосон нь агуу зохиолчийн сэтгэхүйн цар хүрээг харуулдаг юм

Монте Кристо гүн

Монте Кристо гүн (фр. Le Comte de Monte-Cristo) бол Александр Дюмагийнхамгийн алдартай зохиол юм.

Агуулга[засварлах | edit source]


Гол дүр нь Эдмон Дантес хэмээх залуу юм. Түүнийг хар залуудаа онгоцны ахмад болж хайртай хүүхэнтэйгээ суух гэж байгаа их азтай хэмээн хүмүүс атаархана. Гэвч Эдмоны санаснаар болсонгүй. Атаач хүмүүсийн гайгаар амьдрал нь орвонгоороо эргэх болно. Өөрийгөө насаараа хорих ял авсныг ч, ямар хэрэг хийснээ ч мэдэлгүй арван хэдэн жил шоронд суух боловч сүүлийн хэдэн жилүүдэд хажуу өрөөнийхөө галзуу гэгддэг Ширээт лам Фариатай ухсан нүхээр нь дамжин уулзах болж, амьдрах хүсэл эрмэлзлэл нь сэргэж Фариа өвгөнөөс олон орны хэлээр чөлөөтэй ярих гэх мэт маш их зүйлийг сурж авдаг. Шоронгийн хуягуудын галзуу гэгддэг тэр өвгөн бол үнэндээ 5 орны хэл мэддэг, химич, физикч, Италийн эрдэмтэн хүн байжээ. Эдмон Фариа хоёр олон жил өдөр бүр нүхээрээ дамжин нэгнийхээ өрөөнд орж уулзаж, нүхээ цааш ухах хоорондоо Эдмонд өвгөн өөрийн мэддэг чаддаг бүх эрдмээ заан сургаж, мөн үүгээр зогсолгүй амьдралынхаа эцсийн мөчид Эдмонд эрдэнэстэй арлын газрын зургийг зааж өгчихөөд амьсгал хураана. Залуу хүү хайрт найзаа алдсандаа маш ихээр гутарч ганцаардсан ч Иф цайз (Түүний суудаг байсан шорон)-аас оргож, далайд хэдэн бээр зогсолтгүй сэлж амь гарна. Удалгүй эрдэнэстэй арлаа олж, эрдэнэсээ аваад асар их хэмжээний алталмаазүнэт чулууны эзэмшигч болж, өөрийг нь хилс хэрэгт оруулан шоронд суулгахад хүргэсэн бүх хүмүүсээс өшөөгөө авч,сайн санаат хүмүүсийн ачийг нь хариулан романы төгсгөлд хайрт бүсгүйтэйгээ суун дуусна.

Шадар гурван цэрэг

Шадар гурван цэрэг (фр. Les Trois Mousquetaires; 1844) нь Францынзохиолч Алэксандр Дюмагийн ном юм.
Дюма уг зохиолдоо дундад зууны үеийн улс төрийн байдал, тэр үеийн амьдралыг нүдэнд харагдтал уран бодитойгоор дүрсэлсэн байдаг. Зохиолын гол дүр болох Д'Артанъян гэгч зальтай, овжин, эрч хүчээр дүүрэн Гаскон залуу Франц улсын шадар цэргийн албанд элсэн орж өөр шигээ хүч тэнхээ ид бяраар дүүрэн 3 найзтай болно. Ингээд л тэр 4-ийн адал явдал эхэлнэ. Тэдний замд хаан, хатан, хамба 3-ын зөрчил, үхэл хагацал, хайр сэтгэл, хууран мэхлэлт гээд юм юм л гардаг.
Зохиолын гол баатар Д`Артанъян нь зохиолын нэр шадар гурван цэргийн нэг нь биш. Тэдгээр шадар цэргүүд нь түүний найз АрамисПортосАтос нар юм. Александр Дюма уг зохиолын үргэлжэл 20 жилийн хойноБражелон бэйл-10 жилийн дарааг бичсэн бөгөөд эдгээрийг Д`Артаняны романууд гэнэ

Робинзон Крузо

Робинзон Крузо нь Даниэл Дефогийн хамгийн сайн бүтээл бөгөөд нэгэн далайчин эр эзгүй арал дээр ганцаар амьдарч, өөрийн вант улсыг бүтээн босгож буй тухай гардаг.

АгуулгаДэлхийн олон орны хүүхэд багачуудын ширээний ном болсон энэ зохиол 1719 оны дөрөвдүгээр сарын 23-нд “Йоркийн далайчин Робинзон Крузогийн амьдрал ба ер бусын адал явдал” нэртэй анх хэвлэгдсэн түүхтэй. Хэвлэгдсэн даруйдаа уншигч олны талархлыг хүлээж гуравхан сарын дотор дөрвөнтөө хэвлэгдэж шуугиан тарьж байсан энэ ном хожим дэлхийн бараг бүх хэлнээ орчуулагдсан гэдэг. “Хүн төрөлхтний тэн хагас нь хүүхэд насандаа “Робинзон Крузо”-г уншсан байдаг” гэлцдэг.

Thursday, April 12, 2018

Эмийн сан хүнээр тоглодог газар биш

Эм бол онцгой бараа. Гэвч үүнийг иргэдийн гарт олгохдоо эмч, жор баригчид онцгой анхаарч байна уу гэдэг эргэлзээтэй. Манай улсад 1400 орчим эмийн сан ажиллаж байгаагийн 900 гаруй нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй. Хүнсний мухлаг мэт олширсон эдгээр эмийн санд ажиллаж байгаа эм зүйч, эм найруулагч нар хэр “найдвартай” вэ. Ингэж асуусны учир нь өнгөрсөн онд НМХГ-аас эмийн сангуудыг шалгахад 24 хувь нь мэргэжлийн бус хүн ажиллуулж, 78 хувь нь жороор олгох эмийг жоргүй худалдаж байжээ.
Өвчний шинж тэмдгээ хэлээд л эмийн санчийн өгсөн эмийг худалдан авах явдал хэвийн үзэгдэл болсон. Тэд ч эмчийн жор нэхдэггүй, ашгаа бодоод л шууд өгчихдөг. Үүнээс болж антибиотикийн замбараагүй хэрэглээ газар авсан. Хэн дуртай нь хүссэн антибиотикоо захын эмийн сангаас авдаг гэхэд хилсдэхгүй. Тэр ч бүү хэл, эрүүл мэндийн анхан шатны мэдлэггүй, сургуулийг нь төгсөөгүй, аль эмийг яаж хэрэглэхийг зөвлөж мэдэхгүй эм зүйч цөөнгүй ажиллаж байна.
Бүх эмийн сан хувьд шилжсэн учраас өөрийн “эзэмшил”-дээ ямар хүн ажиллуулах нь удирдлагуудынх нь таалал болсонтой ч холбоотой. Ах дүү, танил талын, мэргэжлийн бус хүнээ ажилд авдаг жишиг манай улсад түгээмэл. Хүний эрүүл мэнд, амь настай холбоотой чухал ажил эрхэлж буй эм зүйч, эм найруулагчдын цөөнгүй нь мэргэжлийн бус байна.

Нэгэн танил минь ууж дууссан “Регүлон” эмийнхээ хайрцгийг бариад эмийн сангаас дахин авах гээд очтол эмзүйч нь “Наадах чинь юуны эм билээ, мэдэхгүй байна” гээд хээв нэг зогсож байж. Хэн ч харсан мэдэхээр 21 хоногийн тэмдэглэгээ бүхий жирэмснээс хамгаалах эмийг мэдэхгүй эмийн санч байна гэхээр бидэнд хоол өгөөд байна уу, хор уулгаад сууна уу гэдгийг бодохоор айдас хүрэм. Бид өөрсдийн эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, өргөн хэрэглээний эмийн талаар мэдлэгтэй болохгүй бол эмийн санчдад итгэх итгэл тун бага байна.
Эмзүйчдийн 19 хувь нь эмийг олгохдоо хэрэглэх арга, заавар, хадгалах нөхцөл, гаж нөлөөнөөс сэргийлэх талаар зөвлөгөө өгдөггүй нь НМХГ-аас хийсэн шалгалтаар тогтоогдсон юм. “Энэ эмийг яаж уух вэ” гэж асуухад л хариулж мэддэггүй эмийн санчтай Та бишгүй л таарч байсан болов уу. Эрүүл мэндийн боловсрол дөнгүүр нэгэн бол эмийн санч мэргэжлийн, эсэхийг хэдхэн асуулт тавиад л мэдчих жишээтэй

Эм түүний зохистой хэрэглээ

Эмийг яагаад зохистой хэрэглэх шаардлагатай вэ?
Эмийг хэрэглэх зааврыг баримтлахгүй, өвчний шинж тэмдэг, зовиур нь гайгүй болмогц хэрэглэхээ больсноос хүндрэх, архагших, эмэнд дасалттай болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.
Хэт олон эмийг нэг дор хэрэглэснээс гаж нөлөө ихэснэ.
Эмийг хэтэрхий их хэмжээгээр эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох аюултай.
Эмийг буруу хэрэглэвэл үр дүн нь буурч, эмчилгээний зардал ихэснэ.
Эмийг яаж зөв сонгох вэ?
Аливаа өвчний үед эмчид хандан түүний зөвлөсөн эмийг сонгон хэрэглэх нь зүйтэй. Учир нь эмч таньд тохирох эмийг сонгон ямар тунгаар, хэдэн удаа, хэдэн хоногийн турш, яаж хэрэглэхийг заан жор бичиж өгнө.
Хэрэв эмийг өөрөө сонгон хэрэглэх бол тухайн эмийн үйлчлэгч бодис, хэрэглэх заалт болон эсрэг заалт, цээрлэх, хэрэглэх аргын талаар тодорхой мэдээлэл авсны дараа сонгон хэрэглээрэй.
Эмийг зөв хэрэглэхийн тулд:
Хэт олон эмийг нэг дор хэрэглэхгүй байх, зөвхөн шаардлагатай цөөн эм хэрэглэх
Хүүхдэд эмийг эмчийн заавраар сонгон хэрэглэх
Жирэмсэн үед ялангуяа эхний 3 сард эмийг аль болох хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хэрэв шаардлагатай бол эмчийн заавраар хэрэглээрэй.
Эмийг хэрэглэх явцад ямар нэг гаж нөлөө илэрвэл эмчдээ даруй мэдэгдээрэй.
Эмийг шошго дээр нь заасан нөхцөлд хүүхдийн гар хүрхээргүй газар зөв хадгалаарай.
Эмийг хэдийд хэрэглэх вэ?
Эмийг хоолны өмнө буюу дараа хэдийд хэрэглэснээс эмчилгээний үр дүн ихээхэн шалтгаалдаг. Эмийг хэдийд яаж хэрэглэх талаар эмийн заавраас мэдэж болно.
Ихэнх эмүүдийг хоолны өмнө уух нь тохиромжтой байдаг боловч ходоод гэдэсний замыг цочроох нөлөөтэй эсвэл ходоодны хүчилд тэсвэр багатай эмийг хоол идсэний дараа уугаарай. Хоолны өмнө хэрэглэх эмийг хооллохоос 20-30 минутын өмнө ууж хэрэглэх нь тохиромжтой.
 Антибиотикийг ямар үед хэрэглэх вэ?
Антибиотикийг зөвхөн нянгаар үүсгэгдсэн өвчний үед хэрэглээрэй. Харин вирүсээр үүсгэгдсэн жирийн ханиад, томуу суулгалтыг эдгээдэггүй болохыг анхаарна уу.
Антибиотикийг удаан хугацааны турш бага тунгаар эсвэл заасан хоногийн турш гүйцэд хэрэглэхгүй дутуу орхисноос өвчин үүсгэгч нян антибиотикт дасалтай болох аюултай. Иймээс та антибиотик эм хэрэглэж эхэлсэн бол зааврын дагуу зөв хэрэглээрэй.
Эмийг ямар аргаар хэрэглэх вэ?
Эмийг зайлшгүй тарьж хэрэглэх шаардлага гарвал мэргэжлийн хүнээр нэг удаагийн зүү тариураар хийлгэх хэрэгтэй.
Тарилгын үед халдварт шар, ХДХВ/ДОХ –ын халдвар авах эрсдэл ихтэй, мөн өртөг зардал нь өндөр байдаг тул та аль болохоор эмийг ууж хэрэглэхийг хичээгээрэй.
 Зарим эмийн бодисыг хэрэглэж байхад хориглох зүйлс:

Топ 5 эмийн үйлдвэр

Монгол дахь топ 5 эмийн үйлдвэр
1959 онд 3 ажилтантай байгуулагдаж байсан Эм судлалын тасаг өргөжиж улмаар 1973 онд ШУА-ийн харъяанд Байгалийн нэгдлийн хүрээлэн, 1981 онд Ардын эмнэлгийн хүрээлэн болон өргөжиж уламжлалт анагаах ухааны түүх, эх орны эмийн түүхий эдийн тархац, фитохими, уламжлалт эм тан, эмнэл зүйн судалгаа хийх, шинэ эм бэлдмэл зохион бүтээх, үйлдвэрлэх ажлын эхлэлийг тавьжээ.
Өнгөрсөн хугацаанд Уламжлалт анагаах ухаан, түүний дотор судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл, эмчилгээ үйлчилгээний мэргэжлийн толгойлогч байгууллага болох Ардын эмнэлгийн хүрээлэнг бэхжүүлэх талаар Төр засгаас анхаарч 1994 оноос хүрээлэнгийн эмийн туршилт үйлдвэрлэлийн цехийг шинэчлэн тоноглож хүчин чадлыг нь өргөтгөсөн

Wednesday, April 11, 2018

Эмийн үүсэл

Монгол эм нь Монгол үндэстний уламжлалт эмийн  ерөнхий нэрийдэл мөн. Монгол эмийн судлал гэдэг нь монгол эмийн үндсэн онол болон эл зүйлийн монгол эмийн эх сурвалж, түүж боловсруулах, амт чадал, эмчилгээний хэрэглээ зэрэг мэдлэгийг судалдаг нэг төрлийн эрдэм шинжилгээ болно.
 Балар эртний үед хүн төрлөхтөн зэрлэг ургамлыг түүж идэн, ан гөрөө агнан үл хоол залгаж байсан, тэр үед хээрийн ургамал амьтны зүйлийг өргөнөөр таньж, тэдгээрийн хүний биед үзүүлэх нөлөөг ойлгож, зарим ургамлын чадлын тухай тусгал, хордлогын илрэл болон эвэршээж амь насанд нь аюул тулгарах тохиолдол зөндөө гардаг байсан тул хүмүүс хоол хүнсээ эрэхдээ юуны өмнө хортой эсэхийг шалгах хэрэгтэй гэдгийг таньсан байна. Үүний хамт өвчин эмгэгтэй тэмцэхийн төлөө, туршлага сургамжаа хуримтлуулан зохих хэмжээнд хүрч, байгалийн ямар нэгэн ургамлын өвчнийг анагаах ач тус ба хор үйлдэлийг зөвөөр ашиглаж чадах болжээ. Иймэрхүү олон удааны давталт болон санаачилгат туршилт, амтлал зэрэг бодит биеийн өнгөрөлтийг дамжин эмийн тухай мэдлэг хуримтлагдсан юм. Практикийн ахин дахин давталт болон танилтаар дамжин туршлагаа тасралгүй дүгнэж солилцож анхны эмт бодисын анагаах арга аажмаар бүрэлдэж бий болсон байна.

 Түүхийн урагшлалт, нийгэм болон соёлын улиран хувьсах, үйлдвэрлэлийн хүчний хөгжилт, анагаах ухааны ахиц нь улам бүр эмний хэрэгцээг нэмэгдүүлсэн юм. Аажмаар эмийн эх сурвалж нь зөвхөн хээрийн зэрлэг амьтан ургамал байснаас нэг хэсэг таримлын ба гэрийн тэжээвэр амьтан мөн эх сурвалж болжээ. Үүний улмаас ургамал амьтны цар хүрээгээс өргөжин байгалийн эрдэс ба цөөн химийн бүтээгдэхүүн бас эмийн эх сурвалж болжээ. Эдгээр эмийн тухай мэдлэг нь эхэндээ аман яриагаар уламжлагдан дамжиж, хожим нь үсэг бичгээр тэмдэглэгдэх болсон юм. Эхэндээ тан эмийн анагаах ач тусыг ойлгон эзэмшиж санаачилгатай ашиглаж байснаасаа хэдэн зүйлийн тан эмийг нийлүүлэн хэрэглэвэл нэг зүйлийн тан эмийг хэрэглэхээс илүү сайн анагаах үйлдэлтэй байхыг илрүүлэн таньснаас монгол эм найрлагын мэдлэг мэргэжил соёолон бий болсон юм.

 Монгол анагаах ухааны эм найрлагын онол ба хэрэглээ нь зохиох төвшинд хүрснийг харуулсан нэгэн жишээг дурдвал Тан улсын үеийн Хятадын анагаах ухааны сонгодог бүтээл “ Чянь жинь эмийн жор” зохиолд “Хүннүчүүдийн хээр хоногсдын үрэл ” хэмээх жор найрлага болно. Тус номонд“ Юйши, Шинца, Фүци, Га тусбүр 2 ланг найруулж, нарийн талхдан зөгийн балаар үрэлдэж хүйтэн хийгээр зангирсан өвчнийг анагааж байв” гэж тэмдэглэсэн байна. Энэ тэмдэглэлээс үзвэл хоёр мянга гаруй жилийн өмнө монголчууд нэгэнт эм найрлагын онол практикийг эзэмшсэн байдлыг ойлгож болно, даруй найрлага бүрэлдүүлэх хөл эмийг сонгох, хэрэглэх хэмжээг тогтоох, талхдах баримжаа, хэлбэржүүлэгчийг сонгох, найрлагын хэлбэрийг тогтоох, голдуу анагаах өвчнийг таних, хэрэглэх аргыг тогтоох зэргийг эзэмшсэн байна. Эдгээр онол нь өнөөг хүртэл монгол анагаах ухааны эм найрлагын судлалын гол агуулга болж байгаа юм.
Монгол тан эм бол монгол  эмийн суурь байж, монгол найрлагын эм бол монгол тан эмийн хэрэглэх хэлбэр болно. Монгол үндэстний хүчирхэгжин мандахыг дагалдан улсын дотоодын ах дүү үндэстэн болон Араб, Европ, Энэтхэг зэрэг улс оронтой улс төр, арилжаа худалдаа, соёл, шашин шүтлэг зэрэг олон талаар харилцаа холбоотой болж, монгол үндэстний соёл урлаг, эм эмнэлэг, эрүүл мэндийн салбар өрнөн хөгжсөн бөгөөд ялангуяа өөрийн дүрэмжсэн үсэг бичигтэй болсноор эдгээр оюуны хөрөнгө тэмдэглэн үлдээсээр иржээ. 16-р зуунаас эхлэн Түвдийн шарын шашин  монголчуудын дунд өргөнөөр дэлгэрч, Энэтхэг, Түвд гаралтай анагаах ухааны шилдэг онол болон туршлагыг өөрийн үндэстний эм эмнэлгийн мэдлэгтэйгээ бүтээлчээр уялдуулснаар монгол эмийн тухай мэдлэг нь туршлага хуримтлуулж байснаас хөгжлийн шинэ шатанд шилжсэн юм. Буддын шашин монгол оронд  уламжлагдан дэлгэрэх ба сүм хийдийн байгуулагдахыг дагалдан Манба Расан(тухайн үеийн сүм хийдэд байсан эм эмнэлгийн их сургууль )-гийн хэлбэрийн эм эмчилгээний боловсрол ч өрнөн хөгжсөн байна. Тэгээд монголчууд Энэтхэг Түвдийн эм эмнэлгийн ном судрыг орчуулан  судлахын зэрэгцээ Түвд хэлээр эм эмнэлгийн тухай ном судар бичих болжээ.   

 Монгол эмийн судлалын тухай тэмдэг болмоор эртний сонгодог ном судрыг дурдвал Ишбалжирын зохиосон “Цагаан болор толь”, Лувсанцүлэрхимийн зохиосон “Эм таних ухаан”, Жалбалдоржийн зохиосон “Үзэсгэлэнт нүдэн чимэг” зэрэг бүтээлүүд болно. Монгол эм найрлагын эртний сонгодог зохиолыг дурдвал Ишбалжирын зохиосон “Дөрвөн рашаан”,  Жамбалчойжданзанпэрэнлэйгийн зохиосон “Увдисын далай”,  Лувсанчоймпэлийн зохиосон “Эрхэм түүвэр”,  Ишданзанванжилийн “Шүрэн чимэг”, Жигмэдданзанжамсийн “Үзэгсдийн баясгалан” зэрэг ном бүтээл байна.
 Сүүлийн үед монгол эмийн судлал нь намын засгийн бодлогын  дор тогтвортой түргэн хөгжсөн байна. 1958 онд монгол эм эмнэлэг нь их сургуулийн хичээл хүмүүжилд орж, шинэ түүхийн цаг үеийг нээжээ. “Монгол эмийн судлал”, “ Монгол эмийн номхтголын судлал”, “ Монгол эмийн хими”, “Монгол эм найруулах ухаан”, “Монгол эмийн эм зүйн судлал”, “Монгол эмийн хянан тогтоолын судлал”, “ Монгол эмийн таваарын судлал” зэрэг эмнэлгийн их дээд сургуульд хэрэглэх олон хичээлийн бичиг монгол хэлээр зохиогдсон ба “Хятадын анагаах ухааны нэвтэрхий толь, анагаах ухаан”, “Монгол судлалын нэвтэрхий толь, анагаах ухаан”, “ӨМ-ын монгол эмийн материалын баримжаа”, “Монгол эмийн ойллого”(дээд) зэрэг  олон шилдэг ном бүтээл удаа дараалан  хэвлэгджээ. 1995 онд монгол эмийн сурвалж бичгийн магистер, 2005 онд монгол эм эмнэлгийн тусгай мэргэжил(Монгол эмийн сурвалж бичгийн шинжилгээний салаа)-ийн доктор, 2006 онд монгол эмийн тусгай мэргэжлийн оюутан тус тус элсэн хүмүүжүүлсэн байна.
 Монгол эм эмнэлгийн стандартчилсан бүтээн байгуулах төслийн 4 хэсгийг эмхлэн цуглуулах ажил саяхан дуусжээ, энэ нь Монгол эм эмнэлгийн стандартчилсан бүтээн байгуулалт давалтын чанартай амжилт олж, монгол эм эмнэлэг улсын стандартад хүрснийг харуулж байна. 2005 онд ӨМӨЗО-ны засгийн газраас “Монгол эм эмнэлгийн  стандартчилсан бүтээн байгуулах баг” зохион байгуулж, тусгай зардал мөнгө олгож “Монгол эм эмнэлгийн  стандартчилсан бүтээн байгуулах төсөл”-ийн судлах ажлыг хэрэгжүүлсэн байна. Уг төсөл нь голдуу “Монгол анагаах ухааны өвчнийг оношлох стандарт”, ”ӨМӨЗО-ны монгол эм найрлагын стандарт”, ”Монгол эмийн материал боловсруулах стандартын судлал” зэрэг багтана.
 Монгол эм эмнэлгийн стандартыг Улсын үндэстний эм эмнэлгийн холбогдол бүхий шаардлага ёсоор, монгол анагаах ухааны эл салбар дэх 60 гаруй эрдэмтэн эмхлэн цуглуулж тогтоосон юм. Монгол эм эмнэлгийн стандартыг ӨМӨЗО, Ляонин, Хөхнуур, Гансү, Хармөрөн, Гирин, Бээжин зэрэг муж орон хотын монгол эмнэлэг, судалгааны газар ба сургуульд туршин хэрэглэх гэж байна.
Эмийн тухай ерөнхий ойлголт”
Эм гэж юу вэ?
Аливаа өвчин эмгэгийг эмчлэх, оношлох болон түүнээс урьдчилан сэргийлэх зориулалттай, эмчилгээний үр нөлөө нь судалгаагаар бүрэн нотлогдсон, орчин үеийн эмийн хэлбэрт оруулан тодорхой тун хэмжээгээр савласан бэлдмэлийг эм гэнэ. Хүмүүс хүнсний бүтээгдэхүүнийг хүссэн хэмжээгээрээ хэрэглэж болох бол эмийг тодорхой нэг өвчний үед тогтоосон тун хэмжээгээр, эмчийн зөвлөсөн хугацаанд хэрэглэдэгт гол ялгаа нь оршино.
Эмийг хэрхэн бүтээдэг вэ?
Эмийг ургамал, амьтан, эрдэс бодис болон нийлэг аргаар гарган авсан түүхий эдээр үйлдвэрлэдэг. Эм нь үндсэн ба туслах бодисоос тогтоно. Эмийг бүтээхийн тулд нөр их судалгаа шинжилгээ хийсний дүнд эмгэгтэй бие махбод, эм хоорондын харилцан үйлчлэх зүй тогтол, эмчилгээний үйлдэл, механизм, тун, бие махбодид үзүүлэх сөрөг нөлөөг судалсны үндсэн дээр ямар өвчний үед, ямар тун хэмжээгээр хэрэглэх, эмийн бодис биед хэрхэн шимэгдэн тархаж хувирах, биеэс хэрхэн ялгарах, хоол ундтай хэрхэн зохицуулах болон илэрч болох сөрөг нөлөөг урьдчилан тогтоосон байдаг.
Эмийн тун гэж юу вэ?
Эмчилгээний өвөрмөц үр нөлөө үзүүлэх, эмийн бодисын тогтоогдсон тодорхой хэмжээг тун гэдэг. Эмийн тунг милграмм, миллитр, хувь болон олон улсын нэгжээр хэмждэг. Ихэнх эмэн дээр “мг” гэж бичсэн байдаг. Жишээ нь: Ампициллин 250 мг гэж бичсэн байвал (1 грамм нь 1000 мг-тай тэнцдэг учраас) та 0,25 г гэж л ойлгоорой.
Эмийг хүний нас, биеийн жин, өвчний байдлаас хамааран ялгаатай тунгаар хэрэглэдэг. Ихэнх эмийг нэг удаа хэрэглэх хэмжээгээр насанд хүрэгчид болон хүүхдэд зориулсан тунгаар үйлдвэрлэдэг боловч нярай болон бага насны хүүхдэд эмийг хэрэглэхдээ биеийн жинд тохируулан хувааж таллаж өгнө. Харин өндөр настан, элэг, бөөр, зүрх, уушиг, хоол боловсруулах эрхтэний эмгэгтэй үед эрхтэн системийн хэвийн үйл ажиллагаа өөрчлөгдсөний улмаас эмийн үйлчлэл бас өөрчлөгддөг тул тунг багасгах болон тун хоорондын зайг уртасгах зэргээр зохицуулалт хийх шаардлагатай байдаг.

Эмийг хэт их тунгаар хэрэглэвэл эмийн гаж нөлөө ихсэх, хордох, эрхтэн системийг гэмтээх аюултай, харин бага тунгаар хэрэглэвэл эмчилгээний үр нөлөө буурдаг тул тохирох тунгаар хэрэглэх нь зүйтэй.
Нэг эм яагаад өөр өөр нэртэй байдаг вэ?
Аливаа өвчин эмгэгийн үед өөрт тохирох эмийг зөв сонгохын тулд эмийн нэршлийн талаар тодорхой мэдлэгтэй байх нь чухал. Ихэнх эм химийн, олон улсын, худалдааны гэсэн нэртэй байдаг. Эдгээрээс олон улсын ба худалдааны нэршлийг практикт өргөн хэрэглэдэг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас батлаж гаргасан нэрийг олон улсын нэршил гэдэг. Дэлхийн улс орнууд эмийн солилцоо, худалдаанд уг нэрийг баримтладаг. Нэг эмийг олон үйлдвэрлэгчид үйлдвэрлэж болох тул олон төрлийн худалдааны нэртэй байдаг. Эм үйлдвэрлэгчийн өөрийн бүтээгдэхүүндээ өгч патент авсан нэрийг худалдааны нэр гэдэг. Тухайлбал: Диклофенак гэдэг олон улсын нэртэй эм нь Диафлам, Фелоран, Алмирал, Ортофен, Дикломол, Калемфенак, Дикло-денк гэх мэтийн худалдааны нэртэй байдаг. Эмийн худалдааны нэр нь хэрэглэгчдэд тэр бүр танил байдаггүй тул эмчийн зөвлөсөн худалдааны нэр бүхий эмийг олж авахад хүндрэл гарах тохиолдол гардаг. Иймээс жорон дээр эмийг олон улсын нэрээр бичих зарчим баримтладаг. Эмийн санч харин уг эм жоронд бичсэн нэрээр байхгүй тохиолдолд танд худалдааны нэр бүхий уг эмийг сонгож өгөх болно. Эмийн хайрцаг дээр худалдааны нэрнээс гадна олон улсын нэрийг заавал бичсэн байдаг тул та эм худалдаж авахдаа эмчийн бичсэн нэр байгаа эсэхийг лавлаж харж болно.

Нэг төрлийн эм нь хэдийгээр өөр өөр худалдааны нэртэй байж болох боловч найрлага, эмчилгээний үйлдэл нь ижил байдаг тул та “энэ эм мөн болов уу?” гэж бүү эргэлзээрэй.
Эмийг ямар үед хэрэглэх вэ?
Ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрч эхэлмэгц та яаран эм бүү хэрэглээрэй. Зарим өвчний эхэн үед эм хэрэглэхийн оронд эмэн бус эмчилгээг хийх нь илүү зохимжтой байдаг. Тухайлбал: их хэмжээний шингэн уух, амин дэмээр баялаг чанартай хоол хүнс хэрэглэх, сайн амрах, биеийн тамир, спортоор хичээллэх нь хамгаас чухал эмчилгээ болдог.

Эмэн бус эмчилгээгээр эмчлэх боломжгүй үед болон яаралтай тусламж шаардлагатай үед эмийг хэрэглээрэй.
Эмийг ямар аргаар хэрэглэх вэ?
Эмийг уух, тарих, түрхэх, шавших, цацах гэх мэтийн олон аргаар хэрэглэдэг. Эдгээрээс хамгийн өргөн хэрэглэдэг нь уух, тарих арга юм. Манай иргэдийн дунд эмийг тарьж хэрэглэвэл ууснаас илүү үр дүн сайтай гэсэн ташаа ойлголт түгээмэл байна. Гэтэл эмийг тарьж хэрэглэхэд ууж хэрэглэснээс илүү сайн нөлөө үзүүлдэггүй бөгөөд өндөр үнэтэй байдаг. Иймээс өвчин хөнгөн хэлбэрээр явагдаж байгаа үед эмийг ууж хэрэглэх нь илүү тохиромжтой бөгөөд үнийн хувьд ч хямд байдаг. Ялангуяа витамины бэлдмэлийг тарьж биш ууж хэрэглэх нь зүйтэй.
Шахмал, капсултай эмийг яаж хэрэглэх вэ?
Шахмал эм нь залгиж уух, зажилж уух, хэлэн дээр тавьж хэрэглэх, усанд уусгаж уух гэх мэт олон янз байдаг. Эмийн шошгон дээр яаж хэрэглэхийг тодорхой зааж бичсэн тохиолдолд зааврын дагуу хэрэглэнэ. Хэрвээ тусгайлан заагаагүй бол шахмал болон капсултай эмийг хагас аяга буцалгасан бүлээн усаар даруулан бүхлээр нь залгиж хэрэглэнэ. Эдгээр эмийг бүхлээр нь залгихад ходоодонд муу нөлөө үзүүлэхвий гэж та айх хэрэггүй. Учир нь таны уусан эм ходоодны хүчлийн нөлөөгөөр уусч эмчилгээний үйлдлээ үзүүлэх болно. Харин төмрийн бэлдмэлийг хүчиллэг уусмал болон жимсний шүүсээр даруулж уувал шимэгдэлтэд сайнаар нөлөөлнө.
Эмийг хавсран хэрэглэхэд хоорондоо харилцан нөлөөлдөг үү?
Хоёр ба түүнээс дээш эмийг хавсран хэрэглэхэд тэдгээр нь бие биенийхээ эмчилгээний үйлдлийг дэмжих буюу саатуулах байдлаар харилцан нөлөөлдөг. Хавсарч хэрэглэхэд дэмжих үйлдэл үзүүлэх эмүүдийг зөв сонгон хэрэглэсэн тохиолдолд эмчилгээний үр дүнд сайнаар нөлөөлдөг. Харин саатуулах үйлдэл үзүүлдэг эмийг хавсран хэрэглэхээс зайлсхийх ёстой. Эмийг эм зүйн болон эмнэл зүйн мэдлэг дээр тулгуурлан зохистойгоор хослуулан хэрэглэх шаардлагатай тул өвчтөн өөрөө дур мэдэн хавсран хэрэглэж болохгүй.
Эмийг хавсран хэрэглэхэд харилцан нөлөөлөлд орохоос гадна хамт хадгалах, тээвэрлэх, нэг тариурт хамт соруулах үед тунадас үүсэх, саармагжих, үйлдлийн идэвхээ алдах, уусах чанар нь өөрчлөгдөх, хортой нэгдэл үүсэх зэргээр өөрчлөгдөж болно
Тарилгын эмийг хэрэглэхэд юу анхаарах вэ?
Хүний бие махбодид тарьж хэрэглэхэд зориулан ариун нөхцөлд үйлдвэрлэсэн эмийн бэлдмэлийг тарилгын эм гэдэг. Тарилгын эмэнд туншилтэй болон флаконтой тариа, дуслын шингэнүүд орно. Тарилгын эм нь өвчтөн ухаангүй байх тохиолдолд буюу ууж хэрэглэх боломжгүй байгаа үед эмнэлгийн тусламж үзүүлэхэд хэрэглэж болдгоороо онцлогтой. Тарилгын эмийн хэлбэрээс туншилтэй болон флаконтой тариаг эмч зөвлөсөн тохиолдолд иргэд эмийн сангаас жороор авч, эмчийн хяналтан дор хэрэглэх, харин дуслын шингэнийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд хэрэглэхээр зохицуулсан байдаг.
Тарилгын эмийг эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн хүмүүс хийх ёстой ажилбар учир гэрийн нөхцөлд аль болох хэрэглэхийг цээрлэх нь зүйтэй. Учир нь:
· Тариаг бохир зүү тариураар, ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд хийвэл буглаа үүсэхээс гадна ХДХВ/ДОХ, вируст гепатитын халдвар авах эрсдэл ихтэй.
· Мэргэжлийн бус хүнээр тариа хийлгэснээс элдэв хүндрэл гарч амь насаа ч алдах аюултай.
Эмийг тарьж хэрэглэхэд ууж хэрэглэснээс илүү сайн нөлөө үзүүлдэггүй бөгөөд өндөр үнэтэй байдаг. Өвчин хөнгөн хэлбэрээр явагдаж байгаа үед эмийг ууж хэрэглэх нь илүү тохиромжтой бөгөөд үнийн хувьд ч хямд байдаг. Ялангуяа витамины бэлдмэлийг тарьж биш ууж хэрэглээрэй.

Шаардлагагүй олон эм тариа танд тус болохгүй харин хор болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрт хэрэггүй химийн олон бодисыг өөрийн биед оруулахын оронд оновчтой сонгосон эм илүү үр дүнтэй байдаг.
Тариаг ямар үед гэрийн нөхцөлд хэрэглэж болох вэ?
- Зөвхөн эмч зөвлөсөн тохиолдолд
- Хэрэглэхээр заасан эм нь зөвхөн тарилгын хэлбэрээр байдаг, түүнийг байнга хэрэглэх /чихрийн шижин гэх мэт/ шаардлагатай үед
- Яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай үед хэрэглэж болно.
Гэхдээ мэргэжлийн хүнээр, нэг удаагийн тариур хэрэглэн, эмчийн заасан тунгаар, цагийг нарийн баримтлан хийлгэхээс гадна зөв хадгалах шаардлагатай.
Дуслын шингэнийг хэдийд хэрэглэх вэ?
Манай иргэдийн дунд дуслын шингэнийг ядаргаанд хэрэглэдэг гэсэн ташаа ойлголт түгээмэл байна. Иймээс дуслын шингэнийг өөрсдөө дур мэдэн эмчийн заалтгүйгээр, гэрийн нөхцөлд, мэргэжлийн бус хүнээр хийлгэдэг. Дусал хийлгэхэд тамир тэнхээ орж, цус төлждөг гэдэгт итгэдэг нь ташаа ойлголт бөгөөд дуслын шингэн нь цусыг шингэрүүлдэг болохоос төлжүүлдэггүй, ядарч сульдсан хүнд хүч тамир ороход нь тус нэмэр болохгүй.
Дуслын шингэн гэдэг нь цус алдалт, янз бүрийн шокын үед шингэн сэлбэх, хордлого тайлах, ус давс, хүчил шүлтийн тэнцвэрийг зохицуулах зорилгоор яаралтай тусламжийн үед хэрэглэдэг эмийн бэлдмэл. Дуслын шингэний хэрэглэх заалт нь олон янз байдаг. Түүнийг зөв сонгох нь иргэдийн хувьд боломжгүй юм. Дуслын шингэнийг хэрэглэхийн тулд тухайн өвчтөний биеийн байдал, онош, бусад эрхтэн системийн өвчин, эмгэг, цусны даралт зэрэг олон хүчин зүйлийг харгалзан зөв сонгох шаардлагатай тул өөрөө дур мэдэн хэрэглэх нь ямар ч эрсдэлд хүргэж болно. Ялангуяа мэргэжлийн бус хүнээр бүү хийлгэ. Энэ эмийг зөвхөн эмнэлгийн нөхцөлд, эмчийн заалтаар, мэргэжлийн хүний хяналтын дор хийлгэх ямар ч шаардлагагүй. Харин түүний оронд хангалттай хэмжээний шингэн уух, амин дэм, эрдэс бодисоор баялаг, чанартай сайн хоол хүнс хэрэглэх нь судсаар хийдэг ямар ч шингэнээс илүү сайн нөлөө үзүүлэх болно.
Парацетамол элгэнд хортой юу?
Парацетамол нь халуун бууруулах, өвдөлт намдаах үйлдэлтэй, жоргүй олгодог өргөн хэрэглээний эм боловч энэ эмийг хэрэглэхдээ хортой нөлөөг анхаарах нь чухал байна. Парацетамолыг хоногт 4 граммаас их тунгаар хэрэглэхэд элэг, бөөрийг хордуулж, үйл ажиллагааг нь хямраахаас гадна зүрхний эд эсийг гэмтээж хэм алдагдалд хүргэх, нойр булчирхайг үрэвсүүлэх, цус төлжилтийг дарангуйлах зэрэг ноцтой гаж нөлөө үзүүлдгийг судлаачид нотолжээ. Дэлхий дахинд парацетамолыг өргөн хэрэглэсэн хэвээр байгаа хэдий ч тунг нь урьдынхаас 2 дахин багасгаж хэрэглэхийн чухлыг анхааруулж байна. Тухайлбал: АНУ, Энэтхэг зэрэг оронд “парацетамолын тунг хэтрүүлэн хэрэглэвэл элгийг гэмтээх аюултай” гэсэн анхааруулгыг эмийн шошго дээр заавал бичихийг шаардаж байгаа ажээ.

Парацетамолын тунг хэтрүүлэн хэрэглэвэл элгийг гэмтээх аюултай тул зөв тунгаар хэрэглэх шаардлагатай.
Парацетамолыг хэрэглэхэд юуг анхаарах вэ?
Манай оронд парацетамол агуулсан дан болон нийлмэл найрлагатай 30 шахам бэлдмэлийг импортлон хэрэглэж байна. Парацетамол агуулсан нийлмэл найрлагатай бэлдмэлийг ихэвчлэн ханиад, томууны үед халуун бууруулах, өвчин намдаах зорилгоор өргөн хэрэглэдэг. Тухайлбал: Эффералган, Минигрип-П, Миксагрип, Колдакмин, Саридон, Дальрон-С, Терафлю, Колдрекс, Седалгин – Нео зэрэг өөр өөр худалдааны нэртэй эм нь бүгд парацетамол агуулсан байдаг. Эдгээр эмийг эмийн санд жоргүй олгодог тул хавсран хэрэглэсэн тохиолдолд тун хэтрэх аюултай. Ялангуяа элэгний өвчин болон архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүст парацетамолын хордуулах нөлөө илүү хүндээр тусдаг. Иймээс парацетамолыг маш болгоомжтой, тунг багасгаж хэрэглэх, том хүнд хоногт 3 граммаас ихгүй тунгаар 10 хоног хүртэл, хүүхдэд нас, биеийн жингээс нь хамааран тунг тогтоож, 5 хоногоос илүүгүй хугацаанд хэрэглэх нь зүйтэй. Харин цус багадалттай, архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс, 3 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эх хэрэглэж болохгүй.
Витаминыг хэрэглэх нь ямар ач холбогдолтой вэ?
Хаврын улирал эхэлмэгц л ядаргаанаас сэргийлэх зорилгоор төрөл бүрийн витамин болон биологийн идэвхит бэлдмэлүүдийг нэлээд хэрэглэдэг болжээ. Витамин нь бие махбодид бодисын солилцоо явагдахад гол үүрэг гүйцэтгэдэг юм. Витамин нь хэдийгээр хүний биед зайлшгүй шаардлагатай ч хэтэрхий их хэмжээгээр хэрэглэвэл сөрөг нөлөө үзүүлдэг. Иймд хүссэн үедээ хамаагүй хэрэглэж болохгүй.
Хүн төрөлхтөн хоол тэжээлээрээ олон төрлийн хэрэгцээт витаминыг авахаас гадна зарим багахан хэсэг нь тухайлбал арьсанд нарны гэрлийн нөлөөгөөр Д амин дэм үүсэж, В-ийн бүлгийн зарим витаминууд бүдүүн гэдсэнд бий болох зэргээр бие махбодид багагүй хэмжээгээр үүсч байдаг.
Тэжээллэг багатай хоол хүнс хэрэглэснээс үүссэн эмгэгийг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд витаминыг хэрэглэнэ. Витамин бүхэн хүний бие организмд өөр өөрийн гэсэн үүрэгтэй байдаг бөгөөд тэдгээрийн дутагдлын үед төрөл бүрийн эмгэгийн шинж илэрч бодисын солилцоо өөрчлөгддөг. Нөгөө талаар витамин нь химийн бүтэц, физик –химийн шинж чанараараа өөр өөр, биологийн маш өндөр идэвхитэй бодис юм. Тэдгээрийн хоногийн хэрэгцээ нь милграмм, микрограммаар хэмжигддэг тул хэт их хэрэглэвэл бас эмгэг үүсдэг тул зөв тохирох тунгаар хэрэглэх нь чухал. Витамин А, Д, В6, С зэргийг хэт удаан хугацаагаар хэрэглэвэл ноцтой гаж нөлөө үүсч болно. Тухайлбал: витамин Д-г их тунгаар хэрэглэвэл бие махбодийн кальцийн хэмжээ ихсэж, таталт үүсэх гаж нөлөөтэй.
Витамины хэрэгцээ хүний нас, хүйс, өвчлөл, бодисын солилцооны өөрчлөлтөөс хамааран өөр өөр байж болно. Жишээ нь: Нүүрс ус их хэрэглэснээс В1, С витамины, уураг их хэрэглэснээс В2, В6 витамины хэрэгцээ ихэсдэг бол уураг дутагдсанаас В6, РР витамины шимэгдэх явц өөрчлөгдөнө. Жирэмсэн болон хөхүүл үед витамин, эрдсийн хэрэгцээ хэвийн үеийнхээс илүү болдог байна. Эмийн бодис ялангуяа антибиотикийг удаан хугацаагаар хэрэглэснээс гэдэсний микрофлорын хэвийн харьцаа алдагдаж К, В1, В2, РР витамин, фолийн хүчлийн нийлэгжилт багасдаг. Иймд витаминыг хэрэглэхэд ч мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөө шаардлагатай.

Зөвлөгөө №5 Эрт унтах эрт босох!!

Зөвлөгөө №4 Эмийн зохистой хэрэглэх нь

Зөвлөгөө №3 Жак Магийн илтгэл

Зөвлөгөө№2 Ном ашигтай унших арга

Зөвлөгөө№1 Хэрхэн илтгэл тавих вэ ?

Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль

Бидний тухай товчхон:
Манай сургууль нь 2000 онд Төрийн шагналт, Академич, Эм Зүйн Ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатарын санаачлагаар “Монос” коллеж нэрээр анх үүсэн байгуулагдаж, 2006, 2014 онуудад БСШУЯ-аар магадлан итгэмжлэгдэж, 2012 онд аттестатчилагдан, 2015 онд Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болон хөгжиж байна.  Тус сургууль нь хичээлийн 3 байр, мэргэжлийн 6 тэнхим, орчин үеийн тоноглол бүхий 50 шахам сургалтын лаборатори өрөө тасалгаа, 1100 оюутан, 52 багштайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Багш нарын 34 хувь нь эрдмийн зэрэг цолтой бөгөөд тэдний дотор Монгол улсын гавьяат, төрийн шагналт, академич, доктор профессорууд зэрэг өргөн мэдлэг, дадлага, туршлагатай багш нар олон бий. 

Сургуулийн эрхэм зорилго:
Даяаршлын үйл явц, Монгол орны хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдлэг, ур чадвар, зөв төлөвшилтэй мэргэжилтэн бэлтгэж, төгсөгчдийг тасралтгүй сургалтаар хөгжүүлэн тэдний амьдралын чанарыг сайжруулагч сургалт-эрдэм судалгаа-үйлдвэрлэл хосолсон энтрепренер сургууль байна
Он цагийн хэлхээс
  • 2000 онд “Монос” коллеж нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан
  • 2004 онд “Монос” дээд сургууль болсон.
  • 2004,  2006,  2014 онуудад улсын хэмжээний ТОР-10 сургуулиар шалгарсан.
  • 2006 онд магадлан итгэмжлэгдсэн.
  • 2012 онд БСШУЯ-аар аттестатчилагдсан.
  • 2012, 2014 онуудад “Монос” группийн “Шилдэг хамт олон”-оор шалгарсан.
  • 2013 онд  2 дахь шатанд  магадлан итгэмжлэгдсэн.
  • 2014 онд Эм зүйч  мэргэжлийн хөтөлбөр магадлан итгэмжлэгдсэн.
  • 2015 онд Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль болсон.
  • 2015 онд “Боловсролын салбарын онцлох энтрепренер сургууль” шагнал хүртсэн.
  • Сургалтын чиглэлүүд:
    Бакалавр:
    1. Эм зүйч-5 жил,
    2. Эмийн Үйлдвэрийн Инженер Технологич-/3+2/ жил,
    3. Уламжлалт Анагаах Ухааны Их Эмч-6 жил
    Төгсөлтийн дараах сургалт:
    1.    Магистр: Эм Зүй, Уламжлалт Анагаах Ухаан – 2 жил
    2.    Доктор: Эм Зүй 4 жил
           Богино болон урт хугацааны мэргэшүүлэх сургалт:
    1.      Клиник эм зүй /5 сараас 1 жил/
    2.      Эм Зүйн Удирдлага зохион байгуулалт /4-6 сар/
    3.      Богино хугацааны багц цагийн сургалт
    Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургуульд хийгдэж буй судалгааны ажлын чиглэлүүд:
    1. Фармакологи:
    • Чихрийн шижингийн эсрэг эмийн судалгаа
    • Ходооны шархлааны эсрэг эмийн судалгаа
    • Ясны хугарлыг эмчлэх эмийн судалгаа
    • Ясны сийрэгжилтийн эмийн судалгаа
    1. Технологи, стандартчилал:
    • Ходооны шархлааны эсрэг эмийн судалгаа
    • Тайвшруулах эмийн судалгаа
    • Ясны хугарал, ясны сийрэгжилтийн эсрэг биологийн идэвхит бүтээгдэхүүний судалгаа
    1. Фитохимийн судалгаа
    2. Шинэ эм бүтээх
    3. Эмийн зохистой хэрэглээ
    4. Уламжлалт анагаах ухааны онол болон эмнэлзүйн судалгаа
    5. Уламжлалт анагаах ухааныг орчин үеийн анагаах ухаантай уялдуулан судлах
    6. Хөтөлбөрөөр төгсөгчийн ажиллаж болох чиглэл:
    7. Эм зүйч, Эмийн үйлдвэрийн инженер технологич
      • Эмийн зүйлийг эрж хайн, нээн илрүүлж, судлан шинжилж, шинэ эм зохион бүтээдэг “судлаач”
      • Нийлэгжүүлсэн болон ургамал амьтан, эрдсийн гаралтай эмийн түүхий эдийг эм болгон үйлдвэрлэдэг“үйлдвэрлэгч”
      • Эм бэлдмэлээ зах зээлд гарган эмч, эм зүйч нарт таниулж сурталчилдаг “маркетингийн менежер”
      • Эмийн сан, эмийн үйлдвэр, эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагааг зохион байгуулж, эрхлэн явуулдаг “удирдагч, менежер”
      • Эмийн зохистой хэрэглээг хүн арддаа төлөвшүүлэн хэрэгжүүлдэг зөвлөгч эмзүйч
      • Уламжлалт анагаах ухааны их эмч
        • Уламжлалт болон орчин цагийн анагаах ухааны аргуудаар өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, өвчнийг оношлох, эмчлэх ур чадварыг эзэмшиж, анагаах ухааны тодорхой чиглэлээр нарийн мэргэших чадвартай  их эмч бэлтгэнэ.
        • Судалгаанд суурилсан уламжлалт анагаах ухааны мэдлэг, хэрэглээнд түшиглэн олон улсын зах зээлд ажиллах мэдлэг чадвартай уламжлалт анагаах ухааны их эмч судлаач  зэрэг хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.
        • Ажлын байр
          • ISO 9001 стандартын шаардлага хангасан “Монос Фарм” ХХК
          • Эм судлалын хүрээлэн
          • Эмийн ургамал тарималжуулах сонгино дахь Ботаникийн цэцэрлэг
          • “Монос” группийн харъяа магадлан итгэмжлэгдсэн “Эм бэлдмэлийн сорилт”-ын лаборатори
          • “Монос Хүнс” ХХК
          • “Монос Косметик” ХХК
          • “Монос Фарм Трейд” ХХК – Эм ханган нийлүүлэх байгууллагууд
          • “Монос Улаанбаатар” ХХК – Эмийн сангийн сүлжээ
          • Фармаци гарант – Олон Улсын төлөөлөгчийн газрууд
          • “Монос Хаус Холд” ХХК
          Бусад:
          • П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг
          •  Улсын II төв эмнэлэг
          • Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв
          •  Хавдар Судлалын Үндэсний Төв
          • Улаанбаатар Төмөр Замын Эмнэлэг
          • Сэргээн Засалт Хөгжлийн Үндэсний Төв
          • Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухааны Технологи Үйлдвэрлэлийн Корпораци