Wednesday, April 11, 2018


Монос Групп-ын ууган компаниудын нэг болох “Монос гоо сайхан “ ХХК нь 1990 онд байгуулагдсан ба өөрийн орны хуурай, эрс тэс цаг уур , монгол хүний арьсны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж, эдүгээ 52 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн худалдаанд гаргаад байна.
Монос Косметик ХХК нь 1990 онд эм гоо сайхны "Монос" хувийн жижиг үйлдвэр нэртэй байгуулагдсан бөгөөд "Булга", "Марал" нэртэй нүүрний тос үйлдвэрлэж үйл ажиллагаагаа эхэлсэн юм.
Эм гоо сайхны "Монос үйлдвэр" нь 1995 онп эмийн үйлдвэрлэл, худалдааны "Монос Фарм" ХХК, гоо сайхны үйлдвэрлэл худалдааны "Монос Косметик" ХХК болж өргөжсөн юм.
"Монос Косметик" ХХК нь анх байгуулагдсанаасаа эхлэн өөрийн орны хуурай, эрс тэс цаг уур болон монгол хүний онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавьсан юм. Үүний үр дүнд төрөл бүрийн амин дэм, амин хүчил, уураг зэрэг биологийн идэвхит бодисоор баялаг, арьсыг чийгшүүлэх, залуужуулах, сэргээх үйлчилгээтэй байгалийн гаралтай экологийн хувьд цэвэр гоо сайхны бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангаж байна.

Бүтээгдэхүүн[засварлах | edit source]

Монос Косметик ХХК нь одоогийн байдлаар 50 гаруй нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хамгийн сүүлд зөвхөн эрчүүдэд зориулсан "Биомакс", батгашилтын эсрэг "Биодерм" бүтээгдэхүүнүүдийг зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна. Мөн 2015 ондоо багтаан шинэ бүтээгдэхүүн болон сав баглаа боодлын шинэчлэлтүүд хийгдэнэ.
  • "Биомон" /барагшуунтай/ иж бүрдэл
  • "Биомон" /гүүний саамтай/ иж бүрдэл
  • "Биомакс" иж бүрдэл /зөвхөн эрчүүдэд/
  • "Биодерм" иж бүрдэл /батгашилтын эсрэг/
  • "Биоген"
  • "Алое" иж бүрдэл
  • "Гялбаа" хагны эсрэг шампунь
  • "Санитас", "Санитос" гар ариутгагч болон гарын шингэн саван
  • "Марал" иж бүрдэл
  • "Удвал" пудр
  • "Уян" гарын тос
  • "Багачууд" иж бүрдэл
  • "Нялхас" хүүхдийн цацлага болон түрхлэг
  • "Сэвшээ" хөл арчилгааны бүтээгдэхүүн

Гавьяа, шагнал[засварлах | edit source]

  • 1999 Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага
  • 1999-06-15 МХАҮТ, ҮХЯ Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн техник, технологи -99 “Биомон”
  • 2000-06-24 ХААҮЯ, Дурсгалын хүндэт тэмдэг
  • 2000-03-07 МХАҮТ-ын тэргүүлэгчид Монос Косметик ХХК-ийн ерөнхий захирал Б.Эрдэнэхишиг “Аж ахуйн нэгжийн оны шилдэг менежер хатагтай”
  • 2003 МХАҮТ, ҮХЯ Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн техник, технологи -2003 цом
  • 2005-06-13 МХАҮТ, ҮХЯ Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн техник, технологи -2005 “Монголын үндэсний шилдэг ерэн есөн бүтээгдэхүүний нэг –Биомон цуврал”
  • 2005-04-26 Дэлхийн оюуны өмчийн газар “WIPO Award for Outstanding Invetor” Erdenekhishig Baldandorj
  • 2005-06-10 МХАҮТ, Монголын оюуны өмчийн газар “Технологийн брэнд-Биомон”
  • 2005-05-31 Монголын татвар төлөгчдийн ҮЭ-ийн үндэсний холбоо. “Шилдэг эмэгтэй удирдагчтай хамт олон”
  • 2005-06-13 МХАҮТ, ҮХЯ Экспортын шилдэг бүтээгдэхүүн-Биомон гоо сайхны цуврал”
  • 2005-09-12 Сэрүүлэг сонины ерөнхий редакц “Монголчуудын бахархал” шилдэг компани
  • 2006- Монос экспо Шилдэг бүтээгдэхүүн
  • 2007-11-12 МҮХАҮТ Биоген коллагентэй иж бүрдэл “Үлэмжийн чанарын батламж”
  • 2007-04-26 Үндэсний татварын алба- “Найдвартай татвар төлөгч”
  • 2007-03-09 Шинэчлэл таймс сонин – “Эрүүл мэнд гоо сайхны салбарын шинэчлэгч” Х.Солонго
  • 2007-06-11 МХАҮТ, ҮХЯ Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн техник, технологи -2007 “Сэтгэлд нийцсэн олны танил бүтээгдэхүүн- Коллагентай иж бүрдэл”
  • 2008-10-18 Монголын Үндэсний дээд сургууль “Найдвартай харилцагч ”
  • 2008 GTSB ХХК Улаанбаатар экспо 2008 “Үндэсний шилдэг үйлдвэрлэгч” байгууллага
  • 2008 Залуу үе ирээдүйн хөгжил төв. Хаврын гоёл-2008 үзэсгэлэн худалдаа “Үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүн”
  • 2009 Монголын татварын алба, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс “Найдвартай татвар төлөгч”
  • 2011-10-30 Төв түншлэл-2011 “Шилдэг шийдэлтэй бүтээгдэхүүн-Санитас гар ариутгагч гель”
  • 2011-12 Монос Групп “Шилдэгийн шилдэг хамт олон”
  • 2012-12-01 Монголын улаан загалмайн нийгэмлэг “Улаан загалмайч Хүмүүнлэг Байгууллага”
  • 2012 Монос экспо Шилдэг бүтээл “Биомакс юм.

No comments:

Post a Comment