Монос группийн хамт олон эрүүл мэнддээ анхаардаг хэн бүхэнд зориулан 24 цагийн туршид захиалгыг онлайнаар, утсаар хүлээн авдаг, хүргэдэг боллоо. Тус хүргэлт нь Монос Туул эмийн санд худалдаалагддаг бүхий л эм, эрүүл мэнд, гоо сайхан, хүүхдийн бүтээгдхүүнийг өөрийн хүссэн газартаа түргэн шуурхай захиалан хүргүүлэх боломжийг хэрэглэгч танд олгож байна.
Тус захиалга, хүргэлтийг та ямар хэлбэрээр авах боломжтой вэ?
1. https://emonos.mn веб хуудас
2. Monos smart ухаалаг гар утасны аппликешн
3. 1800-1883 утасны тусгай дугаар
Хүргэлт хийх хүрээ: Улаанбаатар хот
Дээрх аль ч сувгаар захиалга өгөхөд ямарваа нэмэлт төлбөр байхгүй буюу Монос Туул эмийн сангийн үнээрээ танд хүргэгдэх болно.
“https://emonos.mn " онлайн веб сайт
Та https://emonos.mn онлайн хүргэлтийн веб хуудсаар дамжуулж интернетэд холбогдох боломжтой ямар ч газраас өөртөө болон хайртай дотны хүндээ Моносын эрүүл мэндийн фарм маркетуудад худалдаалагддаг бүх эм , эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнийг хүссэн газартаа захиалах боломжтой. Мөн эрүүл мэндийн мэдээ, мэдээлэл, бусад нэмэлт булангуудаас та өөрт хэрэгтэй мэдээлэлүүдээ ч авч болно.
Хэрэглэх заавар:
https://emonos.mn хуудсанд зочилж бүртгүүлнэ. Хэрэглэгч өөрийн шаардлагатай мэдээлэл болон оршин суугаа хаягаа үнэн зөвөөр бөглөж бүртгүүлсний үндсэн дээр хүссэн онлайн хүргэлтийг авах нөхцөл бүрдэнэ. Та захиалах буюу хүргүүлэх барааг сонгож баталгаажуулсны дараа хүргэлтийн ажилтан утсаар лавлаж баталгуулсны үндсэн дээр захиалга хийгдэх боломжтой болно. Төлбөрийн нөхцөл дараах 3 хэлбэрээр хийгдэнэ.
“1883” эрүүл мэндийн хүргэлтийн утас
Эм, эрүүл мэндийн лавлах 1883 дугаарыг мэдэхгүй хүн байхгүй билээ. Тэгвэл эм,эрүүл мэндийн 1883 лавлах эрүүл мэндийн захиалга, хүргэлтийг давхар хийдэг болж улмаар 24 цагаар ажилладаг болсныг танд дуулгахад таатай байна.1883 хүргэлтийн лавлахаар дамжуулж хэрэглэгч та Монос эмийн сан, эрүүл мэндийн фарм маркетуудаар худалдаалагддаг бүх эм, эрүүл мэнд, гоо сайхан, хүүхдийн бараа бүтээгдэхүүнийг хүссэн газартаа түргэн шуурхай хүргүүлэх боломж бүрдэж байна. Гэртээ суугаа, гадагшаа гарах боломжгүй, ахмад настан гээд бүхий л хүмүүс утасаар захиалга хийх төдийд таны хүссэн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг танд хүргэж өгөх болно. Та өөрийн бараа хүргүүлэх хаяг, утасны дугаараа үнэ зөв өгч баталгаажуулснаар та дээрх хүргэлтийг авах бүрэн боломжтой.
Таны захиалгыг утсаар хүлээн авч, баталгаажуулмагц хүргэлтийг хийнэ.
Monos Smart Application
Monos Smart Application нь ухаалаг гар утсанд зориулагдсан эрүүл мэндийн онлайн хүргэлт, мэдээ мэдээллийн цогц аппликейшн юм.
Та тус аппликешнаар дамжуулж цаг наргүй ажлын хажуугаар өөртөө болон хайртай дотны хүндээ Моносын эрүүл мэндийн мега маркетуудад худалдаалагддаг бүхий эм, эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнийг хүссэн газартаа захиалах боломжтой бөгөөд мэдээ, мэдээлэл, нэмэлт булангуудаас өөрт хэрэгтэй мэдээлэлүүдээ авах боломжтой. Тус гар утасны аппликешнийг iPhone болон андройд системтэй бүх утсанд үнэ төлбөргүй татаж авч ашиглах боломжтой.
App store (iphone)
Play store
Хүргэлт
20,000 төгрөгнөөс дээш худалдан авалтыг хүргэж өгөх ба хүргэлт үнэ төлбөргүй байна.
Төлбөрийн төлөх хэлбэр
-Бэлэн. Төлбөрийг бэлэн гэж сонгосон тохиолдолд хүргэлтийг хийхдээ төлбөрийг бэлнээр авна.
-Данс (мобайл банк). Дансаар төлөх тохиолдолд та төлбөрөө мобайл банк, интернет банк зэрэгээр шилжүүлэх бөгөөд хүргэлтийн төв нь таны төлбөрийг баталгаажуулмагц захиалгыг хүргэнэ.
-Кредит карт. Онлайнаар төлсөн тохиолдолд захиалгыг шууд бэлтгэн хүргэж өгнө. Энэ боломж одоогоор байхгүй байгаа бөгөөд тун удахгүй хэрэглэх боломжтой болно.
Баярлалаа.
No comments:
Post a Comment